Улсын баяр наадамд тав давж улсын начин цол хүртсэн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Шоовдорын Дарханбатын цолны мялаалга наадам боллоо. Наадамд улс, аймгийн цолтой 64 бөх хүч үзэж, улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын начин Д.Анар үзүүрлэв. Харин их шөвөгт улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Э.Нямаа нар шалгарлаа.
Цолны мялаалгын үеэр шинэхэн начин Ш.Дарханбатад Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлөөс “Ланд-200” маркийн автомашин, орон нутгийн өмчит “Таван Толгой” ХК-аас Улаанбаатар хотод дөрвөн өрөө байраар шагнаж урамшуулжээ.
Л.Хэрлэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо