Манай улсад оюуны өмчийн тухай асуудал хүндхэн сэдвүүдийн тоонд багтдаг. Уран бүтээлчдийн гаргасан бүтээлүүд хар зах дээр худалдаалагдаж, сошиал орчинд хандалт авах гэсэн хүмүүсийн бусдад тавих өгөөш болсоор ирсэнтэй уран бүтээлчид чадахаараа тэмцсээр буй. Хамгийн сүүлд "Фантастик" продакшны бүтээл "Байтаг богд" хэмээх түүхэн кино болон "U Film"-ийн бүтээл "Single Ladies-3" зэрэг бүтээлүүд хулгайд алдагдан уран бүтээлчдийг багагүй сандаргаад авав. Үүнд урам нь хугаран буйгаа илэрхийлсэн тэд зохих арга хэмжээг нь авсаар буй бөгөөд энэ тухай жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий: Харамсалтайн энэ түүхэн ойг тохиолдуулан 9 сарын 1нээс IPTV - ээр гаргах гэж байтал киногоо хулгайд алдаж CD болон, ФБ - ээр цацагдаж урам хугарав. Хулгайлсан этгээд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Харин ФБ-ээр зарим нэг 20-22 настай залууст "хулгайд алдсан нь хохь чинь " гэж тавлуулав.Зарим нэг залууст " ...дэлхийн хэмжээний кино хийчихсэн юм шиг юун сүртэй юм " загнуулав. Зарим нэг 20-22 настай залууст "ашгаа олчхоод одоо юун шуналтай юм " гэж адлуулав, зарим нэг ТВ- ын од болсон залуугийн ажиллуулдаг сайтаас " ..энэ киног цааш нь сайн түгээхийг уриалсан" байхыг комментоос нь олж уншаад гутрав. Бид дэлхийн хэмжээний кино хийчихсэн гэж аархаагүй, эх нутаг, газар шороо, тусгаар тогтнол ямар их үнээр та бидэнд ирснийг энэ цөөнх залууст сануулах гэж өөрсдийнхөө хэмжээнд хийсэн юм гэжээ.
PAPARATSI.MN
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь