"Англи хэл цээжлэхгүй байхыг чинь харна аа" ном олны шүүмжлэлийг ихэд хүртсэн. Тус номон дээрх жишээ өгүүлбэрүүд ёс зүйд нийцэхгүй байна хэмээн олон нийт үзэж буй бөгөөд энэ тухай тус номын зохиолч тайлбар хийжээ. Тус номыг 26 настай Р.Мөнхтэгш хэмээх залуу санаачлан гаргасан бөгөөд тэрээр "Угаасаа эгдүүцлийг нь л хүргэх гэж ингэж гаргаж байгаа байхгүй юу. Яагаад вэ гэвэл бид нар ямар мэдээллийг мартдаггүй вэ? Жишээлбэл 20,30 жилийн өмнөх үйл явдлаа санаж байгаа мөртлөө тавхан минутын өмнө танилцсан хүний нэрийг мартчихдаг. Үүн дээр ямар нэгэн гажууд, өвөрмөц, содон, хэний ч санаанд үл багтам дүрмийн бус тийм үйл явдал болоогүй учраас мартчихдаг" хэмээжээ. Харин тэрээр жишээ авсан өгүүлбэрүүдийнхээ тухай тодорхой тайлбар өгөөгүй бөгөөд насны ангиллын хувьд +14 ажээ. Ном анх 2017 онд гарсан бөгөөд борлуулалтын хувьд 1000 орчим зарагдаад байгаа гэнэ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа