БШСУСЯ-наас өнөөдөр өргөтгөсөн хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон газрын дарга нь оролцов. Мэдээллийн эхэнд хичээлийн шинэ жилийн нээлтийг ирэх есдүгээр сарын 1 буюу бямба гаригт хийнэ. Харин 10.00 цаг байсныг 14.00 цаг болгож хойшлуулах шийдвэр гаргасан. Учир нь бямба гаригийн өглөө аадар бороотой тул ийнхүү хойшлуулах шийдвэрийг өнөөдөр сургуулийн удирдлагуудад хүргүүлсэн. Мөн есдүгээр сарын 1-нд орон нутагт гурван сургууль, нийслэлд есөн цэцэрлэг нээгдэнэ гэдгийг онцоллоо.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Өнгөрсөн хавар хөлбөмбөгийн талбайд хүүхдийн амь нас хохирсон хэрэг гарсан. Тиймээс энэ хичээлийн шинэ жил эхлэхэд сургуулийн орчныг эрүүл аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Улаанбаатар хотын төрийн өмчийн ЕБ-ын дунд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчдийн өргөтгөсөн уулзалт, зөвлөгөөнийг хоёр удаа зохион байгуулсан. Энэ үеэр бүх багш, ажилчдыг өдөр бүр биш юм аа гэхэд долоо хоногт нэг удаа сургуулийн эргэн тойрноо явж шалгаж, аюулгүй байдлыг шалгаж байх үүрэг даалгавар болгосон” гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Сургалтын төлбөр хэт өндөр байна гэж оюутнууд жагсаал хийлээ. Сургалтын төлбөрийн асуудалд БСШУСЯ-наас хэрхэн анхаарч байна вэ?
-Сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулан МУИС-ийн оюутнууд жагсаал хийсэн. Сургалтын төлбөрийг нэмэх асуудал хуулиараа сайдын эрхлэх хүрээнд байдаг ч ТУЗ нь шийддэг. Тиймээс сургалтын төлбөр нэмэх шийдвэр гаргавал хэрхэн нэмэх судалгаагаа хийгээд оюутан, эцэг эхчүүдтэйгээ уулзаарай гэдэг зөвлөмж өгсөн. Гэхдээ сургуулиудын удирдлагаас багш нарын цалинг нэмэх шаардлагатай байгаа учраас сургалтын төлбөр өгсөн гэсэн мэдээлэл өгсөн.
-Жагсаалын үеэр МУИС-ийн багш оюутнууд руугаа дунд хуруу гаргасан. Эл үйлдэлд ямар хариуцлага тооцох вэ?
-Тухайн багшид ёс зүйн хариуцлага тооцох үүргийг сургуулийн захирлуудад өгсөн. Өнөөдөр хариуцлага тооцож, ямар хариуцлага тооцсон талаараа эргэж мэдэгдэнэ.
-АШУИС-ийн захирлыг яг ямар үндэслэлээр чөлөөлсөн юм бол. Таныг үндэслэлгүй халсан гэх мэдээлэл бий?
-Г.Батбаатар гэж нөхөр мундаг захирал байж байгаад ажлаа өгсөн юм шиг төлбөртэй мэдээллүүд явуулаад байна. Энэ байдал хэрээс хэтэрлээ. АШУҮИС-ийн барилга барьж байгаа Япон улсын багийнхан надтай ирж уулзсан. Барилгын ажлыг хоёр сарын дотор шуурхайлан явуулах шийдвэр гаргасан. Орчин үеийн технологи бүхий эмнэлэгт ажиллах эмч, сувилагчдыг бэлтгэх ажлыг би Г.Батбаатар захиралд хоёр жилийн өмнө даалгасан. Одоо хүртэл хэрэгжүүлээгүй байгаа юм. Олон эмчийг сургасан ч, тэр эмнэлэгт ажиллахгүй гэдэг байр суурийг бүгд илэрхийлж байна. Сайн судлаад үзвэл өөрийнхөө танил талын хүмүүсээ сургачихсан байсан. Хөрөнгө оруулалтын асуудалд санхүүгийн олон зөрчил илэрсэн. Тендер сонгон шалгаруулаагүй, банкны хуулгыг хүртэл хуурамчаар үйлдээд өгчихсөн байсан. Ийм хүнд хариуцлага тооцохгүй гээд яах юм бэ. Иймд би Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмонд АШУҮИС-ийг даатгасан. Үр дүн гарна гэдэгт итгэж байна.
-Хүүхдээ цэцэрлэг сургуульд оруулахад авилга өгч байгаа нь ил цагаан болж байна. Энэ асуудал дээр салбарын яамнаас ямар бодлого барьж байгаа вэ?
-Хүүхдээ мөнгө төлж цэцэрлэг, сургуульд оруулсан баримт үнэхээр байгаа бол яаманд хандах хэрэгтэй. Би багш нарыгаа авилга авч байна гэж бодохгүй байна. Дундаас нь ашиг олох гэсэн хүмүүс байгаа бол бид багш нарынхаа нэр хүнд, салбарынхаа нэр хүндийг хамгаалмаар байна.
Дашрамд дуулгахад, БСШУСЯ-наас энэ хичээлийн жилд “Суралцагч бүрийн сурлагын чанарт ахиц” гаргах жил байхаар үндсэн зорилгыг дэвшүүлж байгаа аж. Энэхүү зорилгоо хангахад сургууль, цэцэрлэг, багш, удирдах ажилтан, эцэг, эх, асран хамгаалагчийн түвшинд ямар зорилго тавьж ажиллахыг тодорхойлж өгсөн байна. Тухайлбал, эцэг, эхчүүд маань хүүхдийнхээ нас, хөгжлийн онцлог, зан төлвийг таньж мэдэн, хүүхдээ ойлгож дэмжин туслах замаар боловсрол эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллах аж.
Б.Анир
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй