Д.ОЮУНХОРОЛ ГИШҮҮН ГЭРЭЛ ЗУРАГЧИДТАЙ ХАТУУ ТЭМЦЭНЭ ГЭВ

Moderator
2018/08/22

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын жиргээ өчигдөр цахим хуудсанд нэлээн хүчтэй тарав.

Тэрбээр өөрийнх нь зургийг хамаагүй, хайр найргүй “дарж” байгаа зурагчидтай хатуу тэмцэнэ гэдгээ твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
 
Ер нь түүнийг сүүлийн жилүүдэд унтаа гишүүн гэж нэрлээд байгаа. Яагаад гэвэл ямар нэгэн арга хэмжээ, хурал дээр унтаж байгаагаар нь зургийг нь авч сошиалд тараасан нь нэлээдгүй шүүмжлэл дагуулсан юм.

Тиймээс ч түүнийг “Төрд төлөөлөөд сонгож гаргасан сонгогчид нь харамсаж байгаа байхдаа. Улсын ажлыг унтаж хийдэггүй юмаа Оюунхоролоо” гэсэн шүүмжлэж байсан юм.

Тэгвэл түүний унтаа зургуудыг эвлүүлсэн байгаа бөгөөд эдгээр зургууд түүнийг нүд ирмэх зуур авсан санаатай доромжилж буй хэрэг хэмээн үзэж буй.

Тэрбээр “Нүд ирмэх хооронд зураг дараад унтаж буй мэтээр харуулаад байгаа нөхөдтэй хатуу тэмцэнэ” хэмээн жиргэжээ.

Гэхдээ эрхэм гишүүнээ, гэрэл зурагчидтай хатуу тэмцэхийн оронд өөр зүйлтэй тэмцвэл дээр болов уу даа гэсэн шүүмжлэл ч гарч эхэллээ шүү.