Төмөр замын түүхэнд урьд нь гарч байгаагүй том осол саяхан гарсан. Тодруулбал, төмөр замын зүтгүүр замын хажуу руу гарч олон арван хүн эрүүл мэндээрээ хохирч, заримынх нь амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгааг хүмүүс мэднэ.
Угтаа бол төмөр зам гэх их айл хагас цэрэгжилтийн байдалтай асар их харицулагатай алба байсаар ирсэн. Гэтэл одоо тэр байдал алдагдсаны жишээ сая боллоо. Төмөр замтай холбоотой ямар нэгэн асуудал үүсэхэд доод албан тушаалтнууддаа л хариуцлага тооцоод, дарга нар нь хариуцлага тооцдог хэмээн сайн нэр зүүгээд л өнгөрдөг болоод удаж байгаа.
Энэ удаад ч тэр жишиг хэрэгжив. Тэр бүү хэл зарим хүмүүсийн хувьд албан тушаал ахих шаанс ч болж хувирав.
Ослын бүхий л бурууг байгалийн гэнэтийн хүчин зүйлтэй холбож, өөрсдөө уснаас хуурай гарч чадав.
Өнөө жил 90 жилийн ойгоо хийж байгаа энэ байгууллага асар их орлоготой. Тиймээс энэ салбар руу хошуурах хүн олдож, салбарыг өөд нь татах сэтгэл, хариуцлагатай, дэг журамтай чигээр нь байлгах зүтгэл дарга нарт нь дутаад байна уу. Тэдэнд хариуцлага тооцох нь бүү хэл. Олдоог нь урамшуулав, шагнав. Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар хариуцлага алсан арга нарт хариуцлага тооцоно хэмээн салбарын яамны бүтэц бүрэлдэхүүнийг уг үндсээр нь шинэчлэх болсон. Гэвч өнөөх төмөр замынхнаа толгойг нь илж, дарга нарыг нь өндөр сэнтийд залж байгааг харах нь харамсалтай. Улаанбаатар төмөр замын орлогч дарга Л.Халтарыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад томилох нь тэдний алдааг урамшуулж, олон хүний эрүүл мэндийг төр нь уландаа гишгэсэнтэй адил санагдав.
Хариуцлагын тогтолцоо гэж баахан бархирчихаад авсан арга хэмжээ нь ердөө л энэ үү. Арай ч дээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо