“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд ДАШТ-ий алт, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, цэргийн ДАШТ-ий алт, Монгол Улсын гурван удаагийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хүчтэй өрсөлдөгчдөө илт давуу илүүрхэж алтан медаль хүртэв. Энэ нь монгол эмэгтэй тамичдын тав дахь медаль болж байгаа юм.
Тэрбээр шөвгийн наймд Вьетнамын Ти Хан Нгьен, хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавай, алтан медалийн төлөөх барилдаанд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековаг тус бүр цэвэр ялснаар аваргын тавцанд зогсох эрхтэй болсон юм.
Түүнчлэн П.Орхон Азийн наадамд түрүүлсэн чөлөөт бөхийн 12, эмэгтэй хоёр дахь эмэгтэй тамирчин болж байна. 2010 онд БНХАУ-ын Гуанжоуд болсон Азийн наадмаас ОУХМ Гилэгжамцын Наранчимэг “Шар тив”-ийн олимпоос Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан. Тэгвэл найман жилийн дараа Жакартагийн дэвжээнээс П.Орхон хоёр дахь алтан медалийг авчирлаа.
Дэлхийн аварга П.Орхон ялалт байгуулсныхаа дараа “Тамирчдаа дэмждэг Монголын ард түмэндээ баярлалаа. Индонезийн дэвжээнээс улсынхаа хоёр дахь медалийг хүртсэндээ баяртай байна.
Хоёр жилийн өмнө Риогийн олимпийн эрх олгох тэмцээнд оролцохдоо аваргын төлөө барилдсан Кыргызстаны бөхөд өмнө нь ялагдаж байсан. Түүнээс даагаа нэхэж, 11:0-ээр ялсандаа сэтгэл хангалуун байна. “Охиндоо амжилт хүсье” гэж утсаар болон фэйсбүүкээр захидал илгээсэн монголчууддаа баярлалаа.
Өнөөгийн амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлсөн Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр, Энхтөр багшдаа болон “Алдар” спорт хорооны хамт олондоо их баярлалаа. Олон жилийн хөдөлмөрийг нь амжилтаар хариулж яваадаа баяртай байна. Энэ жил ДАШТ-ээс өмнө есдүгээр сард Европын нэгэн тэмцээнд оролцоно” гэв.
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй