Герман эртэй ханилж, гурван ч хүүхдийн ээж болоод байгаа загвар өмсөгч М.Сэлэнгэ өнгөрсөн жил зохион байгуулагдсан “MRS WORLD” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, миссийн титэм гардаад ирсэн азтай бүсгүй. Ээж болсон хэдий ч гоо сайхан, бие галбиртаа онцгой анхаарч мисс, загвар өмсөгчдөөс дутахааргүй үзэсгэлэнтэй харагддаг эмэгтэйчүүд тус тэмцээнд өрсөлддөг бөгөөд манай улсаас анх удаа загвар өмсөгч М.Сэлэнгэ өнгөрсөн онд тун чиг амжилттай оролцсон билээ. Нэгэн цагт өөрийн дүү болох М.Хэрлэнгийн хамт “Гоёл-2006” наадмын тайзнаа “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч”, “Шилдэг эрэгтэй загвар өмсөгч” өргөмжлөл гардаж байсан тэрбээр миссийн тэмцээнд ч амжилт гаргаж явсан сайхан бүсгүй. “Монголын сайхан бүсгүй-2001” тэмцээнээс “Тана эрдэнэ” өргөмжлөл хүртэж, “Хамгийн гоолиг биетэй мисс”-ээр тодорч байсан М.Сэлэнгэ эмч залуутай ханилж, хөөрхөн хүүтэй болоод хэсэгтээ л энэ талбараас холдсон. Гэвч анхны амьдрал нь бүтэлгүйтсэний дараа Герман орныг зорьж, төд удалгүй харь эртэй ханилсан мисс, загвар өмсөгч М.Сэлэнгэ өөрөөсөө нэлээд хэдэн насаар ахимаг нөхөртөө ихэр хөвгүүд төрүүлж өгсөн билээ. Германд сүр дуулиантайхан хуримласан загвар өмсөгч маань багагүй хугацааны дараа эх орондоо ирж төвхнөсөн бөгөөд “Хатан-Эрдэнэ” холбооныхоо ажилд ханцуй шамлан орсон билээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа