УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаар тойрогтоо шаггүй л ажиллаж яваа бололтой. Өнгөрсөн сард Архангайн 1-р тойргоос сонгогдсон Г.Тэмүүлэн гишүүн тойргийнхоо ард түмэнд өөрийнхөө нэртэй хөнгөн цагаан шанага тарааж, "Шанага" хоч зүүх дөхсөн. Яах вэ, хөдөөгийн малчид Хятадын хуванцар шанагаар идээ цагаагаа бэлтгэж, хоолоо хор болгох нь нэмэгдсэн энэ үед хөнгөн цагаан шанага шиг хөнгөн, эвтэйхэн, биед хоргүй бараа гэж хаа байх билээ.
Тэгвэл "Шанага" Г.Тэмүүлэн гишүүний араас хоч авах магадлалтай болсон дараагийн УИХ-ын гишүүн нь М.Билэгт. Эмэгтэй хүний нарийн ухаанаар Баянхонгорчууддаа тунхуу буюу данх хэрэгтэйг мэдэрсэн тэрбээр өөрийнхөө хөрөгтэй данх өгсөн сурагтай.
Ийнхүү энэ удаагийн УИХ тогоо савны хочтой хоёр ч гишүүнтэй боллоо. Өмнөх УИХ-д Д.Ганбат гишүүн өөрийнхөө зурагтай бидон тарааж, "Бидон Ганбат" хочтой болж байсан билээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо