Дэлхийн аялал жуулчлалын нүүр царайг сонгох хамгийн том шалгаруулалт болох “The world miss tourism ambassador 2018” тэмцээний тайзнаа Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг гайхуулж чадсан Б.Гүнзаяа эх орондоо өчигдөр ирлээ. 7-р сарын хорин тавнаас 8-р сарын наймны хооронд Тайланд улсад зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд Монгол улсын төлөөлөл эхнээсээ номинаци бүрт тэргүүлж дэмжигч, фэнүүдээ баярлуулж, омогшуулж байсан билээ.
1994 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний энэ оны шалгаруулалтад 57 орны гоо охид шалгаран уригдаж 14 хоногийн туршид тусгай хөтөлбөрийн дагуу тэсвэр хатуужил, гоо үзэсгэлэн, нийгмийн хариуцлага, авъяас чадвараараа өрсөлдсөнөөс Монгол охин Б.Гүнзаяа 3-р байрын шагналыг эх орондоо авчирч байна. Дэлхийн аялал жуулчлалын элчийг шалгаруулдаг тус тэмцээнд улс орноо төлөөлөн оролцож байгаа охид эх орныхоо түүх соёл, хөгжил дэвшил, жуулчдын анхаарлыг татахуйц гарц боломжийг сурталчилдагаараа ач холбогдолтой. “The world miss tourism ambassador 2018” арга хэмжээг зохион байгуулагчид болоод хэвлэлийн агентлагууд, үзэгчдийн онцолсоноор Монголын төлөөлөл болон оролцсон Б.Гүнзаяа онгон дагшин байгалийн сүр хүч, нүүдэлчин амьдралын хэмнэл, тал нутгийн охидын эрэмгий зоригийг илтгэсэн эко видео, хувийн үзүүлбэр, үндэсний хувцасаараа өөрийн эрхгүй анхаарал татаж байсныг мэдээлжээ.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь