Шинэхэн гавьяат маань Шанхайн олон улсын балетийн тэмцээнд оролцож хүрэл медаль хүртээд буй. Тэрбээр "Шанхайн Олон улсын балетийн тэмцээн ❤ 2 жилийн өмнөх амжилтаа ахиулж хүрэл медаль хүртсэндээ маш их баяртай байна.
Миний хувьд энэ жил ололт амжилтаар дүүрэн жил өрнөж байна. Туслаж дэмжсэн бүх хүмүүстээ дахин дахин баярлаж талархаснаа илэрхийлье.
Шанхай Балетийн захирал гайхалтай мундаг хатагтай Шин Ли Ли танд , Тэмцээний туршид хамтран бүжиглэсэн Шанхай Балетийн гоцлооч Юуан Апу , Авьяаслаг бүжиг дэглээч Шанхай хотын 1-р зэрэглэлийн гоцлооч үндэсний 1 дүгээр зэрэглэлийн бүжигчин Ву Хушен болон Шанхай балетийн нийт хамт олонд маш их баярлалаа.
Мөн тэмцээнд оролцох бэлтгэлийг хангаж зааж зөвлөж байсан Д.Дашлхагва багшдаа гүнээ талархсанаа илэрхийлье" хэмээн Шанхайн бүжгийн төвийн албан ёсны хуудсанд бичжээ. Тэрбээр наадмын өмнөхөн МУ-ын Гавьат цол хүртсэн билээ.
Түүнд улам их амжилт хүсье.
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав