Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болов. Өнөөдрийн хуралдаанаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах үүднээс дугаарын хязгаарлалтад түр өөрчлөлт орууллаа.
Энэ талаар нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Дашдорж танилцуулга хийв. “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг. Замын цагдаагийн газраас ачааллыг бууруулахаар зарим уулзвар дээр гэрлэн дохиог өөрчлөх, ачааны машинуудын хөдөлгөөнийг зарим газарт хязгаарлах, Нарантуул, Хархорин зэрэг том худалдааны төвүүдийн орчмын замын хөдөлгөөнийг багасгах зорилгоор зарим ажлуудыг хийж байна. Том оврын автомашинуудыг өдрийн цагаар зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байгаа” хэмээв.
Мөн Замын цагдаагийн газраас энэ сарын 25, 26-ны бямба гарагт авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оруулахаар төлөвлөсөн байна. Харин 18-ны бямба, 19-ний ням гарагууд болон есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт хийхгүйгээр зохицуулахаар болжээ.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь