УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпораци хувьчилж авсныг эсэргүүцэж, 2016 оны сүүлээс хойш олон удаа мэдэгдэл хийж байсан билээ.
Тэгтэл удаа ч үгүй Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр гэгч “Эрдэнэт”-д олон тэрбум төгрөгийн шахааны бизнес цэцэглүүлсэн талаар мэдээлэл хэвлэлүүдээр гарч, шуугиан тарьж байлаа. Тодруулбал “Эрдэнэт” үйлдвэрт түүний хүү Н.Анхбаярын “Анлимитед” ХХК 760 мянган ам.долларын шахаа хийсэн гэх баримт дэлгэгдэв.
Доорх гэрээнүүд 2004 онд Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайд байх үед байгуулагдсан бол 2006 онд түүнийг УИХ-ын дарга байх үед батлагдсан байв. Мөн энэ гэрээнүүдийн тус бүрийн үнийн дүнг нэгтгэвэл, нийт 760 сая 400 мянган ам.доллар болж байсныг уншигчид санаж биз ээ. Тухайн үедээ дуулиан шуугианы эзэн болоод хэвлэлийн нүүр хуудсыг чимж явсан Н.Анхбаяр өдгөө ажин түжин гэргийтэйгээ ший жүжиг үзсэн шиг ээ амарч явна.
Больё оо. Хааны хүү хэрэгт орооцолдохоор уснаас хуурай гардаг бол харцын хүү ийм асуудалд орооцолдсон бол юу болох байсан бол... гэсэн хүмүүс ч байна.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь