Өнөө цагт хүн бүр эрүүл аж төрөх дадал хэвшилд өдрөөс өдөрт суралцан өөртөө анхаарал тавих нь чухал гэдгийг ойлгож эхэлсэн. Яг үүн шиг хүмүүсийг зөв зүйлд уриалан дуудаж, давалгаалсан МЭДХолбоо “Сүлд спинниг” 3- дахь жилдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Спининг давалгаа”-гаагаа амжилттай зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд Монголын эргэлтэд дугуйн холбооны гишүүн клубууд, Увс, Баян-Өлгий, Дархан-Уул, Налайх болон Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй бусад клубууд оролцсон нийт 250 гаруй дугуй засагдсан аж. Түүнчлэн USA-аас Спиннингийн алдарт багш КeithThomphson урилгаар ирсэн бөгөөд МЭДХ-ны тэргүүн “Сүлд спиннинг” захирал Г.Мөнхсүлдийг МУСТА цол тэмдгээр шагнасан гээд давхар давхар баярт үйл ажиллагаа болж өнгөрсөн байна. Спинингээр хичээллэн эрүүлээр илүүдэл жингээсээ хасч, зөв дадалд хэвшилд суралцахыг хүсвэл “Сүлд спинниг” зориорой.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо