Өнгөрөгч долоо хоногт Зам тээврийн хөгжлийн яамны нэр бүхий газрын дарга хоорондоо маргалдсаны улмаас нэгнийхээ амь насанд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Улмаар хүчтэй аадар борооны улмаас Дорноговь аймгийн Айраг суманд төмөр замын ноцтой осол гарч, зорчигчдын биед хүнд болон хөнгөн гэмтэл учраад байгаа юм.
Зам тээврийн хөгжлийн яамтай холбогдсон уг асуудлуудаар Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, салбарын сайд болон дэд сайд, ТНБД-аас гадна долоон газрын даргыг ажлаас нь чөлөөлөх чиглэл өгөх шийдвэрийг гаргасан. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа Удирдах зөвлөлийн гишүүдтэй нэр бүхий сайд нарыг чөлөөлөх асуудлаар санал солилцсон байна.
Мөн Засгийн газрын гишүүдтэй нэг бүрчлэн уулзаж, санал авсны дараа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх асуудлаар Ж.Бат-Эрдэнэ, Б.Цогтгэрэл нартай уулзсан аж. Сайд, дэд сайдын зүгээс хүсэлтийг хүлээн авахаа илэрхийлснээр Засгийн газар холбогдох шийдвэрийг гаргасан байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо