АН-ынхан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардлаа

Moderator
2018/08/13

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдааны дараа буюу яг одоо мэдээлэл хийж байна. Хэвлэлийн бага хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан болон АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар оролцож байна. Энэ үеэр УИХ дахь АН-ын дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж, албан шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Хэвлэлийн бага хурал үргэлжилж байна.