Өнгөрсөн жилийн өдийд БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Очир” төвийн зочид буудалд 13 настай охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Түүний аминд хүрсэн гэх А, Ж нарын хэрэг өдгөө шүүхийн шатанд яваа. Тэгвэл Б.Ундрах, хохирогчийн өмгөөлөгч, хуульч Р.Булгамаатай хамтран сар гаруйн хугацаанд талийгаач охины гэр бүлд амьдрах итгэл өгөх зорилгоор “Итгэлцлийн сүлжээ” сайн үйлсийн аян санаачлан эхлүүлсэн юм.
Энэ хүрээнд цугларсан 30 сая төгрөгийг талийгаач охины ар гэрийнхэнд гардуулан өгсөн байна. Энэхүү аянд хөдөө орон нутаг болон гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд ч нэгдсэн юм.
Талийгаач охины хэрэг дээр ажиллаж буй өмгөөлөгч Хуульч Р.Булгамаа: “Фэйсбүүк найзуудын хүрээнд зохион байгуулсан "Итгэлцлийн сүлжээ" аян маань амжилттай өндөрлөлөө. Сэтгэлийн хандив өргөсөн Нүүр номын найзуудад дахин талархсанаа илэрхийлье.
Энэхүү сайн үйлсийн аяныг санаачилсан Б.Ундрахдаа халуун баяр хүргэж, аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе. Бидэнд шантрах үе зөндөө тулгарч байсан ч олон хүний сэтгэл, дэмжлэгээр жигүүрлэн ард нь гарлаа. Олны хүч оломгүй далай.
Үр хүүхдээ алдахын зовлон амсан шаналж яваа энэ айлд итгэлийн гэрэл асаалаа. Амьддаа бие биенээ хайрлая, алаг үрсээ хамгаалъя. Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд өсөж торних эрхтэй. Энэхүү цугласан мөнгөөр нь энэ айлын хашаанд 7/8 хэмжээтэй байшин барьж өгөхөөр барилгын компанитай гэрээ хийсэн байгаа” гэжээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо