Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир төв” зочид буудалд жилийн өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан юм. Энэ хэрэг явдлаас хойш охины ар гэрийнхэн сэтгэл санааны хүнд цохилтод орж өнөөдрийг хүртэл уй гашуугаа даван туулсаар ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр /2018.08.08/ золгүй байдлаар амиа алдсан охины ар гэрийнхэнд 30 сая төгрөгийг хандивлахаар болсон байна.
Тодруулбал, Б.Ундрах хэмээх бүсгүй одоогоос сарын өмнөөс охины ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэхийг зорьж “Илтгэлцлийн сүлжээ” хандивын аяныг эхлүүлжээ. Тэрбээр ар гэрийнхэнд нь туслахаар сэтгэл шулуудаж өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хандив цуглуулсан аж.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо