АН Олимпийн аварга Н.Түвшинбаярыг батламжиллаа

Moderator
2018/08/08

АН-ын Үндэсний бодлогын хорооны IV хуралдаан 58.3 хувийн ирцтэйгээр Төрийн ордонд хуралдаж, доорхи асуудлуудыг шийдвэрлэжээ. Энэ үеэр болсон гол онцлох үйл явдал гэвэл ротациар ҮБХ-ны гишүүнээр сонгогдсон Олимпийн аварга  Н.Түвшинбаяр, А.Бакей, А.Ундраа, П.Батчимэг нарын 10 хүний ҮБХ-ны гишүүний бүрэн эрхийг батламжлан, АН-ын үнэмлэх гардуулан өглөө.

Мөн үеэр намын үзэл баримтлалын шинэчилсэн төсөл хэлэлцэх, Намын гишүүний бүртгэл, шилжилт хөдөлгөөний тухай болон Төрийн сонгуульд АН-ыг зохион байгуулж, оролцуулах байгууллагын тухай, Намын гишүүний ёс зүй, сахилгын тухай, УИХ болон бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах тухай журмыг батлах гэх мэт 12 асуудлыг тус хурлаар хэлэлцсэн юм.