Дарга нарын нүдэн дээр амиа егүүтгэнэ гэж сүрдүүлжээ

Moderator
2018/08/03

Нийслэлд автобусны буудлууд дээр зөвшөөрөлгүй байрлуулсан Түргэн үйлчилгээний цэгүүдийг буулгаж буй.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс дүүргийн Газрын харилцааны алба болон дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг албадан буулгаж байгаа юм.

Харин ТҮЦ ажиллуулдаг иргэдийн эсэргүүцэл маргаантай тулгарч байгаа бөгөөд зарим нь "ТҮЦ-ээ бараатайгаа ачуулсан, бараагаа олж авч чадаагүй, хүнийг эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироож байгаа учир хотын удирдлагууд болон холбогдох албан тушаалтнуудын ажлын байрных нь үүдэнд очиж байгаад “Хоолноос салгасан эрх баригчдадаа харж бай” гэж хэлээд хоолойгоо хэрчиж, амиа хорлоно шүү" хэмээн айлган сүрдүүлжээ.