Бэлгийн харьцаанд ороход өвдөлт мэдрэгдэж байна уу?

Moderator
2018/08/02

Хүн бүхний мэддэг хэрнээ бие биедээ илэрхийлэхээс ичдэг тэр зүйл биднийг аз жаргалтай байлгаж, хорвоогийн хамгийн сайхан таашаалыг амсуулдаггүй гэж үү? Бие сэтгэлийн таашаал авах гайхалтай мэдрэмжээ насан туршдаа хадгалахыг хүн бүр л хүсдэг. Харин дотно харилцаанд орох үе бүр эмэгтэй хүмүүсийн хувьд гайхалтай байдаггүй. Бэлгийн харьцаанд орох үед, орсны дараа өвдөлт мэдрэх нь эмэгтэйчүүдийн хувьд нэлээд тархмал үзэгдэл юм. Ихэнхидээ энэ тохиолдолд эмнэлэгийн тусламж авах  шаардлагатай байдаг хэдий ч бүсгүйчүүд үүнийг төдийлөн тоодоггүйгээсээ болж сэтгэл зүйн стресс, бухимдалд өртөж эхэлдэг.

Өвдөлт мэдрэгдэх, таагүй мэдрэмж төрөх үед яагаад заавал эмчид хандах хэрэгтэй вэ?

 

Бэлгийн харьцаанд орох үед өвддөг гол шалтгаанууд нь үтрээний салслаг бүрхэвч гэмтэх, бага аарцагны эрхтний үрэвсэл, сулралаас  үүдэлтэй.

Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай. Үүнд:

 

  • Бэлгийн харьцаанд ороход өмнөхөөсөө илүү их өвдөлт мэдрэх

  • Өвдөлттэй цус алдах

  • Дотор муухайрах, огиулах, шулуун гэдсээр өвдөх

  • Үтрээний ялгадас өөрчлөгдөх

Энэ тохиолдолд өвчин намдаагч хэрэглэх хэрэгтэй хэмээн интернэтээр бие биендээ ташаа мэдээлэл тараах нь элбэг байдаг. Харин мэргэжлийн эмч зөвлөгөө нь: "Бэлгийн харьцаанд орох үед өвдөж байвал ихэнхидээ эмчилгээ шаардлагатай байдаг бөгөөд удаан эмчлэхгүй явснаар илүү хүндрэл үүсгэх магадлалтай” гэсэн байдаг.

Тэгвэл дээрх асуудлуудыг La Sante эмнэлэг бүрэн шийдвэрлэж байна. Нандин харилцаагаа илүү сайхнаар тэр хэвээр нь авч үлдэхийг хүсвэл La Sante эмнэлэгт хандаарай. Түрүү булчирхай, үтрээний булчин чангалах нано физик эмчилгээг цаг алдалгүй хийлгэснээр биедээ зовиургүй, бэлгийн амьдралдаа таашаалтай байж, эрүүл амьдрах урт наслахын үндэс болно.

“La Sante” эмнэлэг үйлчлүүлэгчдийнхээ хувийн нууц, нэр хүндийг хамгаалах үүднээс мэдээллийг нь өндөр нууцлалтай чанд хадгалдаг.

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн урд энгэрт, La Sante Center

Холбоо барих утас: 77006677, 91055999