БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫГ ХУТГАЛЖЭЭ

Moderator
2018/07/31

Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өнөөдөр /2018.07.31/ 11.00 цагийн орчимд ажлын өрөөнд нь үл таних этгээд хутгалжээ.

Энэ тухай тус дүүргийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад цагдаа, түргэн тусламж ажиллаж буй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр үл таних этгээд өрөөнд нь нэвтэрч биед нь халдсан байна. Хэргийн газарт яг одоо дүүргийн Цагдаагийн алба ажиллаж байна. Мөн түргэн тусламжийнхан Тамгын газрын дарга Б.Амартүвшинд анхны тусламж үзүүлэн, эмнэлэг рүү авч явжээ. Түүнийг Цэргийн госпитал руу хүргэсэн аж.

Хэрэг явдал гарах үед тус Тамгын газрын байранд байсан иргэний хэлж буйгаар 'Дээд давхарт гэнэт орилоон болж, пижигнэлдсэн. Хүн хутгалчихсан байна гэх дуу хадсан' гэж байлаа.  Яг одоо цагдаагийнхан хэргийг үйлдсэн этгээдээс байцаалт авч буй аж.

Бидэнд олдсон мэдээллээр Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг 64 настай ахмад настан хутгалсан гэх мэдээлэл байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно