УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын оюутан байх үед нь хамгийн анхны энхэрээс нь гарсан том хүү болох Н.Мөнгөншагай том залуу болжээ. Багаасаа өвөө дээрээ өсж, овогоо хүртэл Нямтайшир болгосон байдаг. Тэрээр АНУ-д цэргийн сургуульд сурч байгаа бөгөөд амралтаараа эх орондоо ирэн ийн охид хүүхнүүдтэй зугаалж яваа нь энэ аж. Аав нь шар хэвлэлээр бүсгүйчүүдтэй нэг бус удаа нэр холбогдож байсан удаатай. Тэгвэл түүний хүү өсч аавтайгаа зэрэгцэн загварын хүүхнүүдтэй нэр холбогдож эхэллээ. Тэрээр саяхан Загвар өмсөгч Б.Ялгуунтай тэврэлдэн ихэд дотно явж байгаа нь манай папараццид өртсөн юм. Б.Ялгуун гэх бүсгүй нь Италийн Милан хотод “IMG Models Milan” агентлагтай гэрээ байгуулан ажиллаж байгаа гэдэг. Загварын ертөнцөнд хөл тавиад удаагүй ч чамгүй амжилттай яваа Б.Ялгуун Хонконг, Сингапур, Малайз, зэрэг оронд загвар өмсөж байсан туршлагатай гэнэ. Ийн нэртэй эрийн нууц хүүтэй үнэнхүү сэтгэлээр үү, өнгө мөнгөөр холбогдсон эсэх нь удахгүй харагдах биз ээ.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь