Гэнэт л нэг наадмаар нэг хүнд цэргийн цол өгчихсөн юм шиг яриа шүүмжлэл, доог тохуу, доромжлол сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд өрнөв. Тодруулбал, энэ жилийн наадамд түрүүлсэн Н.Батсуурь аваргыг ОБЕГ-аас дэд хурандаа цолоор шагнасан нь бараг дараа жилийн наадам хүртэл ярих сэдэв боллоо.
Наадамд түрүүлсэн хүнд “Дэд хурандаа” цол олгодог юм бол гал унтрааж, хүний амь аварсан аврагчид улсын арслан, аварга цол олго" гээд барьцаж, атаархаж байгаа нь үл мэдэгдэх муухай зан гаргацгаав. Гэхдээ энэ бүхэн өнөөх Увсын бөх түрүүлсэн гэх хэрүүл тэмцэл, жалга довны муухай үзлээс үүдэлтэй болов уу.
Учир юу вэ гэвэл яг чин үнэндээ ганцхан ОБЕГ-т ч биш цэрэг, цагдаагийн спорт хороодод харьяалагддаг тамирчин алба хаагчид маш олон бий. Даян аварга Г.Өсөхбаяр хурандаа, Г.Эрхэмбаяр аварга хурандаа, Б.Пүрэвсайхан заан ахмад, С.Мөнхбат аварга дэд хурандаа, улсын заан М.Өсөхбаяр дэд хурандаа, Улсын арслан До.Ганхуяг дэд хурандаа цолтой гээд эхэлнэ. Гэхдээ цол бүхий бөхчүүдийн нэрсийн урт жагсаалт дуусахгүй болохоор товчлон мэдээлье гэж бодлоо.
Өнгөрсөн жилийн баяр наадмын дараахан амжилт гаргаж цолоо ахиулсан бөхчүүдийг мөн л цагдаа, цэргийн цолоор шагнаж урамшуулсан байдаг. Тодруулбал, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж улсын арслан болсон Хорих 405 дугаар ангийн тамирчин, хошууч Ц.Содномдоржид “дэд хурандаа” цол, “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, ахмад Т.Баасанхүүд “хошууч”, “Сүлд” биеийн тамир, спортын хорооны дарга, ахлах дэслэгч А.Даваанямд “ахмад”, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШГА-Хорих 413 дугаар ангийн тамирчин, ахлах дэслэгч Н.Жаргалбаярт “ахмад”, Хорих 439 дүгээр ангийн тамирчин, ахлах ахлагч Б.Серикт “дэслэгч” цолоор тус тус шагнаж урамшуулж байв.
Түүний өмнөх жил Ч.Санжаадамба аварга наадамд Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд амжилттай барилдаж, 10 даван түрүүлж, МОНГОЛ УЛСЫН АВАРГА цол хүртсэн Ч.Санжаадамба, ес даван Арслан цол хүртсэн Р.Пүрэвдавга нарыг ахмад цолоор, зургаа давж Харцага цол хүртсэн Б.Бат-Өлзий, Х.Гантулга, тав давж начин цол хүртсэн Б.Дэлгэрсайхан, М.Бат-Отгон, Ц.Нямдорж, Л.Шинэбаатар нарыг дэслэгч цолоор тус тус шагнасныг гардуулан өгсөн байдаг.
Цолоор шагнуулсан нэг бөх рүү бөөнөөрөө дайрч давшлах биш, харин үнэхээр шүүмжилмээр байгаа бол бөхчүүдэд цол олгоод байгаа энэ нийгмийн, энэ цаг үеийн буруу тогтолцоог халах талаар үнэнд арай ойр шүүмжлэл өрнүүлэх нь дээр буй за.
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй