Хүүхдийн парк ажиллаж эхэлжээ

Moderator
2018/07/27

Өнгөрсөн зургадугаар сарын 13-нд “Сансрын хөлөг” тоглоом эвдэрснээс гурван ч хүүхэд бэртэл авсан хэрэгтэй холбоотойгоор паркийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан. 

Тэгвэл энэ сарын 22-ноос Хүүхдийн парк ажиллаж эхэлсэн байна. Одоогоор паркт 22 тоглоом ажиллаж байгаа юм. Харин хүүхэд бэртээсэн 'Сансрын хөлөг' тоглоомыг ашиглалтаас бүрэн гаргажээ.