2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн жилийнхтэй адил цахимаар явагдахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, цэцэрлэгийн насны багачуудыг маргааш http://tsetserleg.ulaanbaatar.mn/register сайтаар бүртгэж эхлэх юм байна.
Хүүхдээ бүртгүүлэхдээ регистрийн дугаарыг нь хийхэд аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх бөгөөд үүний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх аж.
Цахим бүртгэлд 2016 онд төрсөн буюу шинээр цэцэрлэгт орох хүүхдүүдийг хамруулах бөгөөд цэцэрлэгийн хүүхэд элсүүлэх орон тоо болон бүртгүүлсэн хүүхдийн тоо нь нээлттэй байх аж. Харин анги дүүргэлт хэтэрсэн бол сугалааны аргаар цахимаар сонгон шалгаруулах юм байна.
Өнгөрсөн жил буюу 2017-2018 оны хичээлийн жилд 2-5 насны 146 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлж байжээ. Түүний 113 мянга 597 нь цэцэрлэгт анх удаа элссэн хоёр настай хүүхдүүд байсан байна. Энэ жилийн хувьд мөн энэ тооны хүүхэд бүртгэх аж.

Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй