"60 тэрбумын" гэх бичлэгийг АТГ шалгахгүй, дарга удирдлага нь сонирхлын зөрчилтэй байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ шүүмжилж мэдэгдэл хийсэн. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр нийтэд ил болсон энэхүү бичлэгт тэр үеийн МАН-ын дарга М.Энхболд болон нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарын яриа гарч, хоорондоо төрийн албан тушаалыг үнэлж намдаа санхүүжилт сонгох талаар ярилцдаг. Засаг солигдоод ч, намынх нь удирдлага солигдоод ч "60 тэрбум"-ын бичлэгт дурдсан хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээгээгүй тул АТГ-ынхан ажлаа хийхгүй байна хэмээн гишүүн Л.Оюун-Эрдэнэ үзэж байгаа юм.
Түүний энэхүү мэдэгдэл болон хэвлэлд өгсөн байр суурь нь хууль тогтоомж зөрчиж байна хэмээн үзэж АТГ-ынхан эсрэгээрээ УИХ-д ханджээ. АТГ-аас хүргүүлсэн гомдлын дагуу УИХ парламентч Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцож, энэ тухайгаа АТГ-т мэдэгдэх ёстой юм.


Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй