Драмын театраас жүжигчний гараагаа эхэлэн, олон түмнээ алаг нүдэн Ганаа хэмээн алдаршсан жүжигчин Д.Ганцэцэгийг монгол түмэн андахгүй биз ээ. Тэрээр тайзнаа тоглож байхдаа хайрт эр нөхрөө зуурдаар алдсан тэр өдийг хүртэл ганц бие яваа. Зуны сайхан энэ өдрүүдэд хоёр хүүгээ аавынх нь төрсөн нутаг буюу Сүхбаатар аймгийн Алтан-овоонд нь авч очин хийморь юуг нь сэргээсэн билээ. Тэгвэл саяхан түүний нэгэн сонирхууштай зураг сошиалаар явж байна. Тэр нь хуримын даашинзтай зураг байх бөгөөд олон түмэн түүнийг дахин хуримлах нь хэмээн таамаглаж байсан ч тэр нь үгүй ажээ. Учир нь тэр дүүгийнхээ хуримын даашинзыг сонголцохоор явсан бөгөөд өөрөө өмсөж үзүүлсэн нь энэ юм байна. Тэрээр энэ тухайгаа “Хуримаа хийлээ шүү, хэхэхэ.
Дүүгийнхээ даашинзыг сонгож өгөхөөр явсан биш өөрөө өмссөөр байгаад таарлаа” гэжээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо