Алабама мужид амьдардаг Уолтер Карр ажлын эхний өдрөө 32 км алхан, ажилдаа очжээ. Учир нь түүний машин урд өдөр нь эвдэрсэн аж.
Тэрээр нүүлгэлтийн компанид ажилд орсон анхны өдөр байжээ. Тэр дөрвөн цаг унтсаны дараа ажилдаа цагтаа очихын тулд нүүлгэх айл руу шөнө дунд алхаж эхэлсэн байна.
Каррын хөл өвдөн, түр амарч байхад нь цагдаагийн газрын офицер Марк Найтен зогсоожээ. Түүнд болсон явдлыг ойлгуулж, дахин 12-16 км явах дутуу гэдгээ хэлсэн байна.
Цагдаагийн гурван офицер түүнтэй хамт өглөөний цай уун, ярилцжээ. Бямба гарагийн өглөө 06:30-д офицер Скот Дафи нүүлгэх айлын гэрт нь хүргэж өгсөн гэнэ.
Офицер гэрийн эзэнд түүний машин болон туулсан замын талаар ярьсан юм. Түүхийг нь сонсоод гэрийн эзэн Женни Ламейгийн сэтгэл ихэд хөдөлж, хэд хэдэн удаа нулимс нь цийлэгнэжээ. Тэрбээр нүүдлийн компанийн захирал Лүйк Марклинтай холбоо барих арга олсон байна. Түүнчлэн залуугийн түүхийг фэйсбүүк хуудаснаа нийтэлж, Уолтерийн машиныг засах “GoFundMe” мөнгө цуглуулах аяныг эхлүүлжээ.
Уолтер Карр таван настайдаа Катрина хар шуурганы үеэр орон гэргүй болсон бөгөөд ээжтэйгээ амьдардаг гэнэ.
Захирал нь тухайн өдөр Алабамад мужид ирэн, Уолтер Каррыг өдрийн хоолонд урьжээ. Түүнийг очиход Ламейгийн гэр бүл, цагдаагийн офицер, хамт олон нь хүлээж байлаа. Гүйцэтгэх захирал Марклин өөрийн 2014 оны “Ford Escape” машины түлхүүрийг Каррд бэлэглэжээ.
Карр “Түүний түүх хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж байгаад баяртай байна. Бүх хүмүүст маш их баярлалаа” гэсэн юм.

Эх сурвалж: ABC news
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо