Энэ долоодугаар сарын 10-нд "Реал"-ын довтлогч Криштиану Роналду "Ювэнтус"-тай 100 гаруй сая долларын гэрээ байгуулж Италийн багт очихоор болсноо зарласан. Тэгвэл италичууд өндөр үнэтэй наймааныхаа ашгийг тун хурдан хүртэж эхэлжээ. Учир нь 2016/2017 оны улиралд ердөө 850 мянган өмсгөл худалдаж байсан "Ювэнтус"-ынхан 24 цагийн дотор Роналдугийн нэр бүхий 520 мянган ширхэг өмсгөл борлуулж, 64 орчим сая долларын орлого олсон байна.
Adidas компанитай байгуулсан гэрээ ёсоор бол Роналдугийн нэрийг ашиглаж олсон орлогоос баг нь 10-15 хувийн ашиг хүртэх эрхтэй тул Италийн багийнхан довтлогч эрийн өмсгөлийг худалдсан орлогоноос 6-9 сая долларын ашиг хүртэх бололтой. "Ювэнтус"-чууд Роналдугийн нэртэй хүүхдийн өмсгөлийг 98,9 доллар, эмэгтэйчүүдийнхийг 110,6 доллар, эрчүүдэд зориулсан өмсгөлийг 122,2 доллараар, тоглогчдынхтой нь яг ижилхэн урласан өмсгөлийг 160,1 доллараар худалдаж байгаа аж.

Тэгэхээр Роналдугийн нэртэй өмсгөл дунджаар 122,95 доллараар худалдагдаж байна гэсэн үг. Үүнийг 520 мянгад үржүүлэх юм бол "Ювэнтус"-ынхан нэг өдрийн дотор 63,934 сая доллар олсон байх нь. Түүгээр ч зогсохгүй тус багийн твиттер хуудсыг дагагчдын тоо ганцхан шөнийн дотор нэг саяар нэмэгдсэн гэнэ шүү.
Хэвлэлд мэдээлснээр бол "Ювэнтус"-ынхан Роналдутай дөрвөн жилийн гэрээ байгуулахдаа жилд 34,9 сая долларыг довтлогч эрд өгч байхаар тохирчээ. Мөн тэд "Реал Мадрид"-д үнэтэй тоглогчийг нь авсныхаа төлөө 140,8 сая доллар төлөх хэрэгтэй болсон юм. Гэхдээ италичууд Роналдуд оруулсан хөрөнгө оруулалтынхаа ашиг шимийг ийнхүү тэр дороо л хүртэж эхлэв. Харин португал эрийн хувьд Италид ирэх нь түүний хувьд шинэ адал явдал, эрч хүчийг өгөх гэнэ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо