Б.Ганхуяг захирал аа, таны үрсэн мөнгө түмний хөрөнгөөр төлөгддөг

Moderator
2018/07/19

“Эрдэнэс Тавантолгой” ХК бол өнөөдөртөө 100 хувь төрийнх буюу ард түмний өмчит компани юм. Тэр утгаараа Монгол Улсын иргэн хэн ч тус компанийн хөрөнгө, түүний зарцуулалтыг хянан цагдах эрхтэй гэсэн үг. Тэгвэл энэ компанид чухам юу болж байдгийг та бид мэддэг бил үү?.

Бид өчигдрийн дугаартаа тус компанийн захирлууд татвар төлөгчдийн мөнгөөр хэрхэн яаж тансагласан тухайг мэдээллэсэн учраас дахин нурших нь илүүц биз ээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн сонгуульд ялсан намын томилгоогоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өндөр алба хашихаар очиж, тун удалгүй тэнд төрснөөсөө хойш амьдарсан юм шиг эрх дураараа аашилдаг байдал тэнд үргэлжилсээр байгааг бид өчигдрөөс эхлэн баримт сэлттэйгээр та бүхэнд хүргэж байна. Энэхүү мэдээлэл гарсны дараа нийтлэлд дурдагдсан эрхмүүд өөрсдийгөө хаацайлсан элдвийн мэдэгдэл хийх гэж оролдох нь дамжиггүй.

Гэвч бид эдгээр нийтлэлийг сургаар бичиж, түгээсэнгүй. Удаан хугацааны туршид эрэн сурвалжилж, маш олон эх сурвалжаас мэдээлэл, баримт цуглуулж, дүн шинжилгээ хийсэн гэдгээ энд дурдах нь зүйтэй байх. Ямартай ч бид өөрсдөд байгаа баримтыг хүн тус бүрээр нь цувралаар нийтлэн хүргэх болно. Түүнчлэн уншигч та бүхэн дээрх компанийн захирлууд олон сая тонн нүүрсний гэрээг хэрхэн яаж хийдэг, нүүрс худалдах тендерт хэдэн компани ордог, УИХ-ын гишүүд болон тус компанийн ТУЗ-ийн гишүүд сайд дарга нарын хүмүүсийг хэрхэн яаж ажилд авдаг зэрэг ноцтой баримтуудыг дэлгэх болно.

Ингээд тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг түмний хөрөнгөөс буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас цэнэглэж буй зээлийн кредит картаа зөвхөн албан хэрэгцээнд ашиглах учиртай атал ямархуу байдлаар яаж ашигласан тухайг дараах баримтаас харна уу.

 Б.Ганхуяг 2017 онд тус компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал байхдаа хэрэглэж байсан зээлийн картын хуулга

Бид дараагийн дугаартаа Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Б.Жаргалсайхан , Худалдан авалт, дэд бүтэц эрхэлсэн дэд захирал Ц.Хангай, Захиргаа хариуцсан ахлах зөвлөх Ө.Сумъяабаатар нар төрийн буюу түмний мөнгийг хэрхэн үрдгийг баримттайгаар үргэлжлүүлэн хүргэх болно.

Үргэлжлэл бий…

ЭХ СУРВАЛЖ: ERENNEWS.MN