“Ажнай” Д.Бат-Эрдэнэ шоудаж явна

Moderator
2018/07/19

Монголын тэргүүн баячуудын нэг, “Ажнай корпораци”-ийн эзэн Д.Бат-Эрдэнэ гэх энэ эрийг танихгүй хүн ховор болов уу. Тэрээр төр түшилцэх хугацаандаа “Таван толгой”-той холбогдох асуудлаар нэлээд хэл, аманд орж луйварчин гэх нэрийг хэсэгтээ л зүүсэн нэгэн. Дэлгэр сайхан зуны цагт Д.Бат-Эрдэнэ ичээнээсээ гарсан юм шиг олныг хамарсан арга , хэмжээнүүдэд үе, үе харагдах болоод байна. Урьд өмнө нь ингэж явах нь ер нь л ховорхон үзэгдэл. Бизнесээ хүртэл Ажнай хэмээн нэрийдсэн энэ бийлэгжүү эрхэм хурдан моринд тун чиг хоббитой. Бүр уяачдийн авдаг МУТМ хэмээн том гуншинтай байх шүү. Саяхан болсон нэгэн шоуны үеэр ийнхүү манай папараццид буулаа. Бас ч гэж нэлээд халаалттай бололтой. Учир нь тэрээр ууж, идэхдээ хүртэл бие хамгаалагчаараа өөрийгөө харуулдуулж явах аж. Зургийг нь дарсан зурагчин руу хамгаалагчаа илгээж өөрийнхөө дүрс, зураг бичлэгийг нь хүчээр устгуулсан тухай зарим нэг зурагчингууд ярьж байна.  Олны танил тэр тусмаа төр түшилцэж явахдаа хэл, ам дагуулж байсан энэ хүний үйлдлийг тольдох нь сэтгүүлч, зурагчдын хийх ёстой ажлуудын нэг мөнөөс мөн билээ.