Дэгийн тухай хуулийг УИХ-ын хаалтын чуулганаар амжиж баталсан. Хуулийн төслийг нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нарын 14 гишүүн өргөн мэдүүлсэн байдаг. Хуульд гишүүдийн чуулганы ирц хүрээгүй бол эгүүлэн татах, дэг зөрчсөн гишүүнийг танхимаас гаргах заалтыг анх оруулаад байсан ч хэлэлцүүлгийн явцад Үндсэн хуульд нийцэхгүй хэмээн хасч баталлаа. Хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ талаар “Гишүүдийн хариуцлагатай холбоотой зарим заалт хасагдсанд харамсч байна. Хуралдаа суудаггүй тасалдаг гишүүнийг эргүүлэн татах заалтыг хассан нь ухралт боллоо. Төрийн албан хаагчид, холбогдох албан тушаалтан УИХ-д, төрд зөвхөн үнэн зөв мэдээлэл өгдөг байх хариуцлагын заалтыг ч мөлийлгөсөнд харамсч байна. Гишүүдийн, албан тушаалтнуудын хариуцлагыг дахин чангатгах, дэг шиг дэгтэй болох хэрэгтэй. Дэгийн хууль өмнөхөөсөө дээрдсэн үү гэвэл дээрдсэн. Дахиад л хуулиа сайжруулахын төлөө ажиллана ” гэлээ.
Тэгэхээр УИХ-ын гишүүд ирэх намраас эхлэн дараах дэгтэйгээр хуралдана.
Ийнхүү ирэх намраас гишүүд бусдын өмнөөс кноп дардаг, төгөлдөр хуурддаг зохисгүй явдал төгсгөл болох юм. Бусдын өмнөөс санал өгч гишүүний, цаашлаад иргэдийн эрхэнд халддаг байдал эцэс болно гэдгийг хууль санаачлагчид хэлж байв.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо