Францын шигшээ баг дэлхийн хошой аварга боллоо

Moderator
2018/07/16

ОХУ-д зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан медалийн төлөөх тоглолт өнөөдөр Франц болон Хорватын шигшээ багуудын хооронд болон өндөрлөлөө. Дэлхийн аварга Францын шигшээ баг өрсөлдөгч Хорватын багийг 4:2 харьцаагаар буулган авч хошой аварга болов.

Тоглолт эхлээд эхний 15 минут Францын талбайд өнгөрсөн. Гэвч Францууд энэ тоглолтод одтой байж 18 дахь минутад эхний гоолыг оруулав. А.Гризманны чөлөөт цохилт Хорватын М.Манжукичийн толгойд ойн эхнийгоол орлоо. Тоглолт үргэлжилсээр 28 дахь минутад Хорват чөлөөт цохилт хийхээр болов. Л.Модричийн өшиглөсөн бөмбөг яван явсаар бужигнаан дундаас И.Перишич амжилттай болгон тооны харьцааг тэнцүүллээ.

Удаах гоол 38 дахь минутад орсон бөгөөд 11 метрийн цохилтоос А.Гризманн цохилтыг амжилттай болгосон. Хорватын анхны гоолыг оруулсан И.Перишич бөмбөгөнд гар хүрсэн учраас энэхүү цохилт хийгдсэн юм.

Хоёрдугаар хагаст харин Францууд илт сэргэж эхлэв. Францын П.Погба 59, К.Мбаппе 65 дахь минутад хувийн ур чадвараа гайхуулан хоёр гоол хийн 4:1 оор тэргүүлж ирсэн. Хорватын байдал тун хүндэрч ирсэн ч бас нэгэн гоол орох ёстой байж. өөрийн хаалганд гоол хийсэн буруутан М.Манжукич У.Ллорисоос бөмбөгийг нь хулгайлан гоол хийн багтаа сэргэлт авчирлаа. Гэвч үлдсэн хугацаанд гоол орсонгүй. Ингэснээр Францууд дэлхийн хошой аварга хэмээх алдарын эзэд болллоо. Харин Хорватууд 1998 оны хүрэл медалиа мөнгөн медальтайгаа ижилсүүлэв.