УДЭТ-ын залуу хос наадмын энэ өдөр хуримлаж байна

Moderator
2018/07/11

Улсын драмын эрдмийн театрын залуу хос, жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа хуримаа хийхээр болжээ.

УДЭТ-ын отгон хос гэгддэг тэд энэ жил гурав дахь удаагаа баяр наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон юм.

Наадмын нээлтийг албан ёсоор УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулан тавьж байгаа бөгөөд уг ёслолд тус театрын жүжигчид оролцсон билээ.

Жүжигчин Г.Алтангэрэл өмнө нь Есүхэй баатар, харин түүний эхнэр Г.Номуун жанжин Сүхбаатарын гэргий Янжмаагийн дүрд тоглосон бол өнгөрсөн жил Г.Алтангэрэл “Жангар” туульсын хэсэгт тогложээ.

Энэ жилийн наадмын нээлтээр гэр бүл бат бөх байх, монголчууд олон болох тухай, монгол үндэсний хуримын ёс жаягаас харуулсан  зохиомжийн гол дүрд хуримаа хийж буйгаар тогложээ. Тэд өнөөдөр буюу наадмын энэ өдөр албан ёсоор хуримлаж байгаа юм байна.