Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс эрхэлэн гаргасан нийгмийн салбар бүрт манлайлагч, шинийг санаачлагч, бүтээн байгуулагч, эрэлхийлэгчдийг онцолсон “50 Чухал хүн” номын нээлт өчигдөр Шангри Ла зочид буудалд нээлтээ хйилээ. 1992 онд зах зээл эхэлснээс хойш бүх салбарт хийж бүтээсэн, шилжилтийн үед түүхэн үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдийн тухай мэдлэг, мэдээллийг агуулсан уг ном ийн мэндэлж байна. Монгол хүний авьяас чадварыг дэлхийд таниулж яваа гайхамшигт хүмүүс ч энд багтсан аж. Чухлаас чухал хүмүүстэй ярилцсан, чадварлаг сэтгүүлчдийн бэлтгэсэн ярилцлага, хөрөг бүхий “50 Чухал хүн” номын орлогыг “Нандин хөгжил сан” ТББ-д хандивлаж, Гэр бүлийн боловсрол олгох шат дараатай ажлуудыг хийж эхлэх гэнэ. Номын нээлтэнд номонд орсон хүмүүсийн төлөөллүүд ирж үг хэлж, сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн тусгайлан томруулж хэвлэсэн ганцхан ширхэг номын хувилбарыг дуудлага худалдаанд оруулж 300000 төгрөгнөөс эхэлсэн үнэ 1 200 000 хүртэл өсж номын эзнээр “Гурван Марал” компанийн захирал Ч.Мөнхтөр тодров. Дуудлага худалдаагаар ялж авсан тэрхүү номондоо хүрэлцэн ирсэн зочдын гарын үсэгийг зуруулж дурсгал болгон авсан юм.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо