"Яг түүн шиг-3" шоунд Наки түрүүллээ

Moderator
2018/07/09

“Боловсрол суваг” телевиз  “Эндемол Шайн”  группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг-3” шоуг эхлүүлэн бүтэн хоёр сарын турш үргэлжилсэн энэхүү шоу өнөөдөр  финалын  дугаараараа үзэгчидтэй уулзан ялагчаа тодрууллаа. “Яг түүн шиг-3” шоуны  ялагчаар олон гайхалтай үзүүлбэрээр биднийг баясгаж үзэгчдийг алмайруулж бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн оролцогч, хөгжмийн найруулагч, дуучин Наки буюу Б.Нацагдорж шалгарлаа. Тэрээр шоу эхэлсэн цагаас хойш үзэгчдийн анхааралд, өртөж олон дэмжигчтэй болж эхэсэн юм. Мөн түүний хүчтэй өрсөлдөгч жүжигчин Тэмүүжин байсан нь мэдээж. Онооны харьцаа тун ойролцоо байсан бөгөөд оролцогчид бие, биедээ өгдөг оноогоор Наки тэргүүлж ийнхүү ялагч болж чадлаа.