Энэ жилийн наадмаар төв цэнгэлдэхэд 99 бөө бөөлүүлэхээр Бөөгийн холбооноос Баяр наадмын комисст санал хүргүүлсэн ч тэд татгалзсан байна. Тиймээс хэсэг бөө нар “Монголын шашны өвөг болсон бөөгийн шашныг төр улс ад шоо үзэх ёсгүй. Урьд өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биднийг цэнгэлдэхэд урьж аваачаад бөөлүүлдэг байсан. Одоо яагаад болохгүй болчихов. Манай Төр чинь христийн шашинтнаар дүүрчихээгүй биз” гэх зэргээр бухимдаж байгаа юм байна.
Үнэн хэрэгтээ баяр наадмын хөтөлбөрт бөө нарыг багтаах нь ардчилсан нийгмийн үнэт зүйлтэй зөрчилдөж таарна. Монгол Улсад буддын шашин гэж хүчтэй дэлгэрсэн шашин байгаагаас гадна өнөөдөр маш олон төрлийн шашны урсгал орж ирсэн байна. Тэгэхээр Баяр наадмын комисс төв цэнгэлдэхэд бөө бөөлүүлэхгүй гэсэн нь зөв болж таарна. Тэртээ тэргүй бөөгийн зан үйлийг харуулсан бүжиг наадам болдог, бөө нарыг орлох олон биетүүдийг урлагаар дамжуулан харуулдаг шүү дээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо