Реппер Gee өөрийн хөдөлмөр, авьяас билэгээрээ бусдаасаа ялгарч өдгөө залуусын сонсох дуртай үглэгчдийн нэг болсон. Түүний фанат нь зөвхөн Монголоор тогтохгүй гадаадын иргэд нэлээд байдаг юм билээ. Түүний донжтой зэвүүн дуугаралт, үглэлтийн хэмнэл нь эрхгүй хүмүүсийг татдаг. Дууныхаа үгийг төлөөлөл, зүйрлэл үл ашиглан шууд утгаар хэлэх нь түүний уран бүтээлийн нэгэн онцлох хэв маяг. Дуулхаас гадна хэд, хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхлөөд авсан тэр Монголын хип, хопчдын нэгэн том төлөөлөл гэж хэлж болохоор...
Тэрээр саяхан АНУ-ын Вашингтон хотод байдаг "Африк Америкийн Урлаг Түүхийн Музей"-д Монгол хүний зураг байдаг нь Gee байжээ. Саяхан өөрийн биеэр очиж тэрхүү зургаа үзсэн аж. Энэ тухайгаа хэлэхдээ Урд нь энд өөрийнхөө зургийг байгаа талаар хүмүүсийн илгээсэн мэссэж, зурагнаас л харж байлаа. Өнөөдөр өөрийн биеэр очиж нүдээр үзэв. Хаа байсан АНУ-ын нийслэлийн нэгэн музейд Монгол хүний зураг байна гэхээр сайхан санагдсаныг нуугаад яахав... Хорвоо дэлхий уужим, хийх юм их байна аа” гэсэн байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо