ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурц БНСУ-д Элчин сайдаар томиологдох шийдвэр гарснаас хойш бараг хагас жилийн хугацаа нүүр үзэж байна. Түүнийг Элчин сайдаар ажиллуулах саналаа Монголын талаас БНСУ-д хүргүүлсэн гэх мэдээлэл дуулдснаас хойш бас чамгүй хугацаа өнгөрч байна. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл тэрбээр үүрэгт ажилдаа очоогүй байгаа.
Харин энэ талаархи сэтгүүлчийн асуултад Гадаад харилцааны сайд Цогтбаатар “Манай талаас Б.Хурцыг БНСУ-д Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар баталсан саналаа хүргүүлсэн. Гэвч БНСУ-ын талаас манайд одоогоор хариу ирүүлээгүй байна” гэсэн хариу өгчээ.
УИХ-ын хэсэг гишүүд түүний талаар нээлттэй сонсгол зохион байгуулж, парламентаар дэмжигдсний дараа Ерөнхийлөгч хэсэг хугацаанд түдгэлзүүлж байсан билээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо