Өнөөдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд СБД-ийн 10,11,12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх талаар Нийслэлийн Засаг даргад өгсөн үүрэг чиглэлийн дагуу танилцуулга хийгдлээ.
Нийслэлийн Засаг даргаас Налайхын барилгын материал үйлдвэрлэл, технологийн паркаас Налайх-Чойрын чиглэлийн авто замтай холбох 2,6 км авто замын ажлын эхлэлийг Авто замын сангийн магадлашгүй ажлын зардлаас шийдвэрлэж, 100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1,6 км авто зам гэсэн хоёр замын ажлыг Нийслэлийн 2019 оны төсөвт тусгуулж авто замыг барьж дуусгах саналыг оруулж ирснийг Тэргүүлэгчдийн хуралдаанаар дэмжиж тогтоол гаргахаар боллоо.
НИТХ-ын ХМОНХТ
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо