“Нялх”-ын үнэртэй М.Мягмар

Moderator
2018/07/04

Нэгэн үе залуусыг намуухан уянгын дуунуудаар байлдан дагуулж явсан “GUYS”  хамтлагийн гишүүд дуучинаасаа илүүтэй дэлгэцийн бүтээлээрээ карьер өндөртэй. Тэдний нэг жүжигчин, дуучин М.Мягмар өөрийн өвөрмөц донжой имиджээрээ трэнд болсон нэгэн. Тачирхан сахалаар гангарах Б.Мягмарын төрх дэлгэцийн бүтээлд тэр дундаа эерэг бөгөөд буурьтай, мужик эр хүний төрхөнд илүү тохирдог гэж мэргэжлийнхэн ярьдаг. Амьдрал дээрээ ч ер нь кинонд тоглосон дүрүүдтэйгээ ойрхон гэж найзууд нь магтах юм билээ. Хэдхэн сарын өмнө шинэ хүнээ өлгийдөн авсан тэр эхнэр, нялх үрээ халамжлаад ихэд завгүй байгаа дуулддаг. Охиныхоо дөнгөж төрхөд баярын сэтгэгдлээ цахимаар хуваалцаж байсан тэр долоо хоногийн Мягмар гариг бүрийг онцолж зурхай маягийн зүйлийг дагагч, фэнүүддээ хүргэдэг юм. Нялх үрээ хараад ойрд олны өмнө гараагүй тэр саяхан манай папараццид өртлөө.