Гацууртын Л.Чинбатын гэх тодотголтой Монголын Үндэсний бөхийн холбооныхон өнөөдөр /06.29/ Ерөнхийлөгч Х.Баттулгад зарим бөхийн цолыг хураалгах саналыг хүргүүлжээ. Ингэхдээ дараах гомдлыг гаргасан байна. Үүнд: Хэнтий аймгийн харьяат, улсын арслан Э.Оюунболд 2017 оны үндэсний их баяр наадмын тавын даваанд ам авахдаа наадамчин олны, телевизийн камерын өмнө даваа наймаалцсан явдал болсон. Тухайн үед МҮБХ-г удирдаж байсан болоод баяр наадам зохион байгуулж байсан ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, С.Гантөр, Б.Цогтбаатар, Р.Даваацэрэн нар ямар ч хариуцлага тооцоогүй нь Монгол бөхөд найраа, даваа унааны бизнес цэцэглэн хөгжсөний тод жишээ юм гэжээ. Мөн Баяр наадмыг зохион байгуулах комисст УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн гар хөл болсон С.Гантөр, Б.Цогтбаатар, Р.Даваацэрэн нарын хүмүүс орж наадмыг будлиантуулж, ашиг олдог. Хамгийн сүүлд 2016 оны үндэсний их баяр наадамд өрсөлдөгч бөхөө давсан улсын арслан П.Бүрэнтөгс, 2017 оны наадамд өрсөлдөгч бөхөө давсан улсын аварга Ч.Санжаадамба нарын барилдааныг ашиг сонирхлын зөрчилтэй илт буруу шүүлт явуулж баяр наадмыг будлиантуулсан гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо