Усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу тавдугаар сарын 9-10-нд, Туул голын дагуу Улаанбаатар хотоос дээш, доош хяналт-шинжилгээний 10 цэг, Улиастай-УБ, Сэлбэ- УБ, Дунд голын цэгээс тус бүр нэг сорьц авчээ.
Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд:
Голын ууссан хүчилтөрөгчийн горим хотоос дээш болон хот орчимд хэсэгт хэвийн байжээ. Голын ус бохирдолгүй цэвэр байлаа. Баянзүрхийн гүүрийн орчим усан дахь нитритийн азотын агууламж нэлээд их, усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-д хүрсэн боловч даваагүй байна.
Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх төв байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгино доод цэгээс Алтанбулаг хүртэлх хэсэгт голын ус хүчилтөрөгчийн горим алдагджээ. 4.71- 5.93 мгО/л-т хэлбэлзэж байсан ба биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 6.9-10.6 мгО/л байгаа нь хүлцэх агууламжаас 2.3-5.3 дахин дахин давжээ.
Усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 0,67- 4.62 мгN/л-т хэлбэлзэж, хүлцэх агууламжаас (ХА) 1.3- 9 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж Алтанбулаг цэгийн орчим 0.168 мгР/л байгаа нь ХА-аас 1.7 дахин давсан байна.
Туул голын цутгал Улиастай-Улаанбаатар, Сэлбэ-Улаанбаатар, Дунд голын цэгийн орчимд голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэсжилт бага, цахилгаан дамжуулах 110- 205 мкСи/см, усны хатуулаг 0.72- 1.56 мг/л-экв/л, маш зөөлөн, зөөлөн устай, эдгээр голын ус бохирдолгүй цэвэр байлаа.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Тавдугаар сарын 10-нд Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 4 байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны 8 цэгээс сорьц авчээ.
Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 47%- 93%-ийн цэвэршүүлэлттэй байсан. Үүнээс
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо