Жавхлан гишүүн мэдээлэл хийв. Тэрбээр "АТГ-г татан буулгамаар байна, Ерөнхийлөгч амлалтаа биелүүл, оффшорт нэр холбогдсон гишүүдийг чирээд УИХ-аас бууна. Ард түмэн минь намайгаа давалгаалан дэмжээрэй" гэв. Мөн тэрбээр
"Би оффшорт данстай УИХ-д байгаа хүмүүсийн тухай мэдээллийг надад ирүүлээч гэсэн хүсэлтийг АТГ-д хүргүүлсэн. Гэвч АТГ маш их учир битүүлэг, оффшорчдыг хаацайлсан хариунуудыг надад өгөөд байна. Уг нь АТГ-аас УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд хүссэн мэдээ, мэдээлэлтэйгээ танилцана гэдэг миний эрхийн асуудал. Энэ тогтолцоо байгаа тохиолдолд Монголд АТГ-г хянаж байгаа газар гэж алга. Шаардлагатай тохиолдолд татан буулгах ёстой. Эсвэл энэ газрыг ард түмний мэдэлд өгөх ёстой. Оффшорт данстай, нэр нь холбогдсон гишүүд надтай доог тохуу хийсэн байдалтай харьцаж байгаа. Тэгэх тусам нь би орхихгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн амлалтыг сануулмаар байна. Хамгийн түрүүнд оффшорт данстангуудыг зарлаж, гадагшаа урсгасан мөнгийг нь оруулж ирнэ, хоёрдугаарт 60 тэрбумын хэргийг цэгцэлнэ, шударга ёс Монголыг ялуулна гэж гарч ирсэн. Ерөнхийлөгч та ажлаа хийгээч ээ. Энэ амлалт бүхэл бүтэн нэг жил болоход биелсэнгүй. Би долоо хоног бүрт шаардах бичиг явуулж, амлалтаа биелүүлэхийг нь шахна" гэсэн юм.
Мөн тэрбээр энэ удаагийн чуулган ямар үр дүнтэй болов" гэсэн сэтгүүлчийн асуултад "Энэ намаржингаа, хаваржингаа улаан махны бузрыг ярилаа. Үр дүнтэй чуулган боллоо гэхэд хэцүү. Одоо нөхөн сонгууль болох гэж байна. Энэ дээр улаан, цэнхэр хоёр одоо болио. Монголоо гэсэн сэтгэлтэй, эх оронч бие даагч гаргаж ирнэ, би. Жавхлан ганцаараа биш 2-уулаа болох цаг ирнээ" гэсэн юм.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо