Д.Тэрбишдагва: "Оюутолгой"-д 150 сая ам.доллар байтугай татварын зөрчил байна

Moderator
2018/06/26

Оюутолгойн орлыг ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр мэдээллээрээ "Оюутолгой компанийн удирдлагатай ажлын байранд нь уулзаж ажлын хэсгийнхээ ажлын зорилгыг танилцуулсан. Шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөх, уурхайнхаа үйл ажиллагаатай танилцуулах зэрэг хүсэлт тавьж ажилласан. Ажлын хэсэг дороо таван дэд ажлын хэсэг байгуулан таван яамны төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулан ажиллаж байна. Таван дэд ажлын хэсэг ерөнхийдөө дүгнэлтээ гаргасан. Одоо ажлын хэсгийн гишүүд дэд ажлын хэсгүүдийнхээ цуглуулсан материалуудтайгаа танилцаж байна. Ойрын хугацаанд ажлын хэсгийн дүгнэлт гарна. Гэхдээ гурван материалтай танилцсаныхаа дараа дүгнэлтээ гаргахаар төлөвлөж байгаа. Нэгдүгээрт, АТГ-аас шалгаж байгаа асуудлынх материал, хоёрдургаарт аудитын дүгнэлтийг хүлээж байна. Гуравдугаарт Засгийн газраас бас материал авах ёстой. Энэ бүх материал ирсэн даруйд яаралтай дүгнэлтээ гаргана. Өнөөдөр бид Эдийн засгийн байнгын хороонд танилцуулна. Болж өгвөл УИХ-ыг энэ долоо хоногт завсарлуулахгүй, эсвэл хуралдааныг 1-2 долоо хоногоор сунгах, ээлжит хуралдаан зарлаж, энэ асуудлыг танилцуулах хэрэгтэй байгаа. Татварын акт дээр болон ажлын хэсгийн материал дээр татвар зөрчилтэй гарч байна лээ. 150 сая ам.доллар байтугай юмнууд гарсан  учраас эцсийн дүнг хэлсэн нь дээр байх" гэлээ.