АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр ажлаа тайлагнадаг. Энэ дагуу өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Т.Баярхүү "Өнгөрсөн сарын хугацаанд нийт иргэдээс 53 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан. 7Эрүүгийн хуульд хуульд заасан авилга албан тушаалын болон прокурорын байгууллагаас харьяалал тогтоож ирүүлсэн 358 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс найман хэргийг шүүхэд шилжүүлж, 34 хэргийг хэрэг бүртгэлтийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байна. Дөрвөн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн. Одоогоор 332 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэлээ.
Мөн дараах хэргүүдэд шинээр хэрэг бүртгэл нээсэн байна. Тодруулбал,
Дараах хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Дөнгөж сая АН-ын ҮБХ-ны гишүүд Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлт өглөө. Хүсэлтийн дагуу хэргийг шалгах уу?
-Дөнгөж сая Хуульзүйн сайд Ц.Нямдоржтой холбоотой гомдол ирлээ. Хэрэгтэй танилцаж амжаагүй байна. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна.
-Экс Ерөнхий сайдуудтай холбоотой хэрэг юу болж байгаа вэ?
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа. Тодорхой хугацаанд үргэлжилсэн. Нэлээн цаг хугацааг хамарсан, нэлээд ажиллагаатай хэрэг учраас мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
-УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг шалгаж байгаа юу?
- БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролд эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй.
-АСЕМ-ын үеэр өчнөөн мөнгө төгрөг шамшигдуулсан гэсэн асуудал яригдаж байгаа. 17 хүний нэр яригдаад байгаа ч нэр нь тодорхойгүй байна. Эдгээр хүний нэрсийг зарлах боломжгүй юу?
-Шинэ хуулийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Шалгагдаж байгаа хүмүүсийг 100 хувь гэм буруутэй эсэхийг нь шүүхээр эцэслэн тогтоогоогүй байгаа тохиолдолд нэрийг нь зарлах боломжгүй. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа.
- Нийслэлийн Архивын газрын даргыг яагаад шалгахгүй байгаа юм бэ?
- Нийслэлийн Архивын газрын даргаар ажиллаж байгаа хүнтэй холбогдох санал гомдлыг шалгасан. Шалгах явцад гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь илрээгүй учраас хаахаар холбогдох албанд шилжүүлсэн.
- Хэргийг шалгаж, шийдвэрлэх хугацааг хуулинд тодорхой заасан байдаг уу? 30 сая төгрөг хахуульд авсан хүн 576 мянган төгрөгөөр торгуулсан гэж байна. Ямар хууль дүрмээр ингэж шийтгүүлж байгаа юм бэ?
-Шүүхийн шийдвэрийг бид танилцуулж байна. Бидний зүгээс шүүхийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Манайхаас авлигын хэргээр шүүхэд шилжүүлсэн ч шүүх үүнийг бэлэг байна гэж үзээд хууль бусаад авсан бэлэг буюу 30 сая төгрөгийг улсын орлого болгож, 576 мянган төгрөгөөр торгосон.
- 60 тэрбумын хэргийг хаасан асуудлаар?
- 60 тэрбумын хэргийг гурван байгууллагын мөрдөн байцаах ажилтнууд өөр өөрсдийн чиг үүргийн дагуу ажлын хэсэг гаргаж шалгасан. Хэрэгтэй холбоотой хэд хэдэн бичлэг гарч ирсэн. Үүнийг шинжилгээний байгууллага шалгаад эвлүүлэг байна гэж дүгнэсэн. Бичлэг хийсэн төхөөрөмж болон бичлэгийн эх хувь олдоогүй. Мөн авлига өгч ажилд орсон гэх баримт байхгүй учраас прокурор дээрх баримтуудыг үндэслэн хэрэгсэхгүй болгосон.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо