Жүжигчин А.Туяа хайртынхаа харцанд согтож явна уу

Moderator
2018/06/21

Чөлөөт гэх уран бүтээлч гэх нэр зүүгээд удаж буй жүжигчин Туяа өөрийн халуухан төрхөө байнга гайхуулсаар өдийг хүрсэн юм. Харин тэр найз залуутай болсоноор нүцгэлэх  үйлдэл нь  хийх нь багасаж,  томоожсон уу гэлтэй байгаа юм. Өөртөө ихэд итгэлтэй байдаг тэр үеэрхэж байсан залуучууд өөрийнх нь араар нэг удаа ч хуурч байгаагүй хэмээн ам бардам ярьж байна лээ. Учир нь аль нэг талаар дутагдсан эр тэрхүү зүйлээ бусдаас нөхөж араар тавих хууралт үүсдэг гэж тэр үздэг гэнэ. Тэгэхлээр жүжигчин бүсгүй маань амрагийн харилцаатай байсан залуучуудаа  100%  жаргааж байсан гэсэн үг юм. Тэрээр өөрийн халуухан зургуудтайгаа сурган хүмүүмжүүлсэн эрдэнийн сан субашид адил сургааль айлдсан ишлэлүүд тавьдаг байсан бол энэ удаад арай өөр тайлбар оруулжээ. Халуухан жүжигчин маань шинэхэн хайртынхаа харцанд нь согтож явна уу гэлтэй “Чамайг хамгийн сайхнаар ширтэх тэр харц” хэмээсэн байна.