“Оwtlaw”-ын Чинзо залилан хийсэн гэнэ

Moderator
2018/06/19

Нэгэн үе залуусын байлдан дагуулж байсан “Оwtlaw” хамтлаг сураг алдараад удаж байна. Харин хамтлагийн гишүүн Чинзо буюу Чинзориг "Эмоци" продакшны жүжигчин Ариунцэцэгтэй гэр бүл болоод нэлээд хэдэн жил болж байгааг хүн бүхэн мэдэх байх. Харин саяхнаас дуучин Чинзоригийг эрэн сурвалжилж эхэлсэн хэмээх мэдээлэл тархах болсон бөгөөд түүнийг эрэн сурвалжилж байгаа тухай цагдаагийн газраас мэдэгдэл бичиг хийжээ. Учир нь тэр залилангийн гэмт хэрэг хийсэн хэмээн буруутгагдаж байгаа юм байна. Тэрээр одоогоор сураггүй байгаа бөгөөд "Нинж Капитал" ХХК-д хоёр орчим сая төгрөгийн хохирол учруулсан хэмээх мэдээлэл цахим орчинд тархасан байна.