Дуучин Г.Анхмаагийн сэтгэл хөдөлж, уран бүтээлдээ шуудрахаар болов

Moderator
2018/06/18

“Гурван охин” хамтлаг дундаас хамгийн их хэвлэлээр гарч, бас хэд, хэдэн дэлгэцийн уран бүтээлд тоглосон хөдөлгөөнтэй нэг нь дуучин Г.Анхмаа юм. Дуулиан шуугиан болон байж нийлсэн Т.Билэгжаргалаас өрх тусгаарлаж хэсэг хүнтэй холбогдохгүй явсны эцэст  Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон гэх залуутай хамтын амьдралаа эхлүүлсэн гэх яриа гарсан. Түүгээр ч зогсохгүй учир ургуулсан залуугийнхаа эхнэр, хоёр хүүхдээс салгах гэж байна гэх мэдээлэл олон хэвлэл мэдээллүүдээр нэг хэсэг тархаж байсан юм. Үнэн худалыг нь эс мэдэвч ямартай ч уран бүтээлийн ажлаасаа удаан хөндийрсөн билээ. Тэгвэл тэр саяхан “XMF”  хөгжмийн фестивалид ая дуугаа өргөсөн юм. Энэхүү хөгжмийн фестивалийн тайз гэрэл ,хөгжим дугаралтыг биширч, ойрдоо сонсоогүй хүмүүсийн алга ташилтанд урамшиж сэтгэл нь хөдөлсөн тэр эргэн уран бүтээлийн ажилдаа шуударч, өөрийн бие даасан шинэ уран бүтээлүүдээ удахгүй гаргахаар болжээ.